Сайд шоронд айлчилж, хоригдол оргов

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Сайд шоронд айлчилж, хоригдол оргов

Францын Флери-Мерожи коммуны шоронд ял эдэлж байсан нэгэн хоригдол засан хүмүүжүүлэх газраас оргож чадсан байна. Энэ нь тэрхүү шоронд Францын шинэ хууль зүйн сайд Кристен Тобира хүрэлцэн ирэх үеэр болжээ. Тэрээр ялтан, харгалзагч нарын хооронд болох сагсан бөмбөгийн тэмцээнийг сонирхох гэж байсан юм. Энэ үйл явдал бүр өнгөрсөн баасан гариг буюу 5-р сарын 18-нд болсон ч орон нутгийн хэвлэлд 21-нд л мэдээлэгдсэн байна. Ингэхдээ, хоригдол алга болсныг тэмцээн дуусч, оролцсон хүмүүс чөлөөнийхөө цагийг дуусгаад шоронгийнхоо өрөөнд эргэж ирсний дараа л мэджээ.

Ямар нөхцөлд оргон зайлсныг нь одоогоор тогтоогоогүй байна. Сагсны тэмцээнийг сонирхож байсан хамгаалагчид 22 настай хоригдол зугатахыг анзаараагүй гэжээ. Одоогоор идэвхтэй эрэн сурвалжилж байгаа энэ гэмт хэрэгтэн грузин гаралтай, хулгай болон хулгайн эд зүйлс хадгалсан хэргээр ял эдэлж байгаа юм. Тэрээр 2013 оны зун “наранд” гарах байжээ.

Кристен Тобира сайд болсон явдлыг тайлбарлахгүй байна. Үүнтэй сөргөлдөн, Европарламентын гишүүн, Францын хууль зүйн сайд асан Рашид Дати “Тобира хадагтай хоригдол оргосон арга хэмжээнд бус засангийн ажилтнуудтай уулзахад цагаа зориулсан нь дээр байсан юм” гэж мэдэгджээ.

Кристен Тобира Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Франсуа Олланд ялсны дараа албан тушаалаа хүлээн авсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж