Орон нутгийн багш нарыг сургалтад хамруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийн багш нарыг сургалтад хамруулав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Соёл урлагийн хороо, СУИС-ийн Соёлын боловсролын сургууль зэрэг байгууллагууд хамтран хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар болон аймаг, сумын соёлын төвийн эрхлэгч нарын дунд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулсан байна. Сургалтыг БСШУ-ы сайдын тушаалаар батлагдсан  “Соёл урлагийн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах журам”-ыг үндэслэн  зохион байгуулжээ. Сургалт  СУИС-ийн Соёлын боловролын сургуульд болсон бөгөөд 21 аймгийн дуу хөгжмийн багш нар болон соёлын төвийн эрхлэгч нар ирж, номын дуу сонссон аж. Уг сургалт нь  дуу хөгжмийн багш нарын  заах арга зүйг дээшлүүлэх  мөн хөгжмийн зэмсгээ хэрхэн эзэмших, ур чадвараа хэрхэн  нэмэгдүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгсөн үр дүнтэй сургалт болсон байна.  

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж