Брэд Питтийн сэжигтэй хундага

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Брэд Питтийн сэжигтэй хундага

Францын эрэг дээрх Каннын Олон улсын кино наадам киночдын баяр хөөрөөр цалгиж байгаа гэнэ. Өчигдөр л гэхэд Эндрю Доминикийн найруулсан “Killing Them Softly” хэмээх нэгэн сонирхолтой киноны нээлт болсон аж. Киноны гол дүрд тоглосон Холливудын жүжигчин Брэд Питт улаан хивсний ёслолд өөрийн гарын үсэг болсон кобра нүдний шил, дэгжин хар хослолтой ирж, хөгжилтэй зангаараа үзэгч, шүтэн бишрэгчдийг хөгжөөжээ.  Харин Брэд Питт киноны нээлтэд зориулж хундага өргөх гэсэн үү, эсвэл жаахан “халаалт” хэрэгтэй байсан уу гартаа хундагатай архи бололтой зүйл  барьж явсан нь камерын  хараанаас мултарсангүй. Хундаганд ус байсан байж болох ч жүжигчин эр ардаа нуусхийж барьж явсан нь их л сэжигтэй байсан гэнэ.

Улаан хивсний ёслолын үеэр Брэд iPhone-оор өөрийнхөө зургийг  хэд хэдэн удаа даржээ. Магадгүй жүжигчин эр эхнэртэй эсвэл хүүхдүүдтэй нотлох баримттай очих гэсэн байж ч болох юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж