Монголд "FASHION" телевиз нээгдэж байгаа гэх мэдээлэл чих дэлсч, эзнийг нь сураглавал "Show Biz" нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Зулаа гэх шум загварынхны дунд тараад байна. Монголын "FASHION" телевизийн хоосон орон зайг нөхөж, загвар гоо зүйн салбарынхны магнайг тэнийлгэх бололтой. Монголын загварынхан Michel Adam-ын үүсгэн байгуулсан Fashion TV-г царай алдаж, хөл хөөрцөг болж гүйдэг цаг ард хоцрох нь ээ. Шинээр нээгдэж буй "FASHION" телевиз 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр бүтцээр ажлаа эхэлж байгаа бөгөөд барууны болон Монголын нэртэй дизайнар, моделиудаар зөвлөх багаа бүрдүүлж, Монголын шилдэг видео, фото студийн мэргэжилтнүүдээр зэвсэглэсэн гэнэ. Нэг бодлын үргэлж хэл ам дагуулдаг загварын салбарын хөгжил нэг шатаар ахиж байна, нөгөө талаар гадаадын загварын одуудтай өөрсдийгөө жиших боломж бүрдсэнээр "хамраа сөхөж" магадгүй л юм. www.ftv.mn сайт дээр нүүр царайгаа тодруулах шалгаруулалт зарласан байна, Аль аавын хүү, ээжийн охин шалгарах юм бол?