Фото itar-tass
Азербайжаны нийслэл Бакуд болж байгаа "Eurovision 2012" наадамд Орос улсыг төлөөлж байгаа “Бурановын эмээ нар” хамтлаг шувтаргын шатанд шалгарчээ. Тавдугаар сарын 22-нд болсон шөвгийн тэмцээнд тэдний хамт Румын, Молдав, Исланд, Унгар, Дани, Албан, Кипр, Ирландын уран бүтээлчид шалгарсан байна. Маргааш, тавдугаар сарын 24-нд дахин нэг шөвгийн тоглолтоор үлдсэн дуучид тодорч, 26-нд болох финалын шатанд нийт 20 уран бүтээлч өрсөлдөх юм.
Өдгөөгөөс 40 жилийн өмнө байгуулагдсан ОХУ-ын Удмуртын БНУ-ын энэ хамтлагийн бүрэлдэхүүнд 54-86 насны есөн эмээ байдаг билээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: lenta.ru