NBA-гийн “Орландо Мэжик” багийн удирдлага ерөнхий дасгалжуулагч Стэн Ван Ганди, ерөнхий менежер Отис Смит нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Багийн супер од Дуайт Ховардыг авч үлдэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж сагсан бөмбөгийн тоймчид үзэж байна. Учир нь “Супермэн” Стэн Ван Гандигийн арга барилыг шүүмжилж, түүний удирдлага дор тоглох хүсэлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Өдгөө 52 настай Ганди 2007 оноос “Шидтэнүүд”-ийг удирдсан бөгөөд энэ хугацаанд багаа 259 ялуулж, 135 удаа хожигджээ. Тэрбээр 2006 онд “Майами Хит”-ийг дасгалжуулж NBA-гийн аварга болж байсан. Түүний оронд “Индиана Пэйсерс”-ийн туслах дасгалжуулагч Брайан Шо, домогт дасгалжуулагч Фил Жексон нарын нэгийг томилогдоно гэсэн яриа газар аваад байна.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин