Жозе Моуриньо “Реал”-тай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Жозе Моуриньо “Реал”-тай гэрээгээ сунгалаа

“Онцгой нэгэн” гэгдэх Жозе Моуриньо Испаинйн Эзэн хааны “Реал Мадрид” клубтэй дахин дөрвөн жил хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр 2016 оны улирал дуустал “Сантьяго Бернабеу”-д үлдэх болж байгаа юм.

Өдгөө 49 настай португаль мэргэжилтэн 2010 оноос “Реал Мадрид”-ын менежерээр ажиллаж буй бөгөөд эхний жилдээ Испанийн цомд түрүүлсэн билээ. Харин энэ улиралд тэд Испанийн Ла лигийн аваргаар тодорсон юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж