Энэтхэгт хоёр галт тэрэг мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгт хоёр галт тэрэг мөргөлджээ

Энэтхэгийн өмнөд хэсэгт өчигдөр зорчигчийн галт тэрэг, зогсоолд байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, шатсанаас 25 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ. Аврах ажилтнууд галт тэрэгний ослоос амьд гарсан зорчигчдыг гаргахын тулд зургаан цаг ажилласан гэнэ. Осол Энэтхэгийн Андра Прадеш мужид гарчээ. Эмнэлгийн ажилтнууд ослын газарт очиж, гэмтэж бэртэн, цочролд орсон хүмүүст яаралтай тусламж үзүүлж, ус аваачиж өгсөн байна. Ослын газар нүд халтирам аймшигтай байсан бөгөөд хүүхдүүдээ хайсан эхчүүд цөхрөнгөө баран уйлж байжээ. Гэмтэж бэртсэн 40 гаруй хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Орон нутгийн цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр 10 хүний биеийн байдал дээсэн дөрөөн дээр байгаа гэнэ.

Зорчигчийн Hampi Express галт тэрэгний машинист зам дээр нь ачааны галт тэрэг зогссоныг хараад дохио өгч зогссон авч хэтэрхий оройтсон байжээ. Хоёр галт тэрэг мөргөлдсөний дараа гал гарч, галт тэрэгнээс гарч чадаагүй 16 хүн шатаж нас баржээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж