Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

ИРАНЫ шашин төрийн лидер аятолла Хаменеиг Баку хотноо Ираны эсрэг жагсаалын үеэр доромжилсон гэж үзээд Тегеран Элчин сайдаа Ажербайжанаас татжээ.

 
БОЛГАРТ мягмөр гаригийн шөнө 5,8 магнитудтай газар хөдлөлт болжээ. АНУ-ын Геологийн албаны сейсмологчдын мэдээгээр газар хөдлөлтийн төв нь София хотоо баруун тийш 24 км-ийн цаана байсан. Эвдрэл сүйрэл, хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй.

 

ЭНЭТХЭГИЙН шүүх XIV Далай ламын хамтран зүтгэгч Кармапа лам Пэрэнлэйн Химачал-Прадеш мужийн нэгэн сүмийн 1,4 сая ам.долларыг хулгайлсан гэх хэргийг  хүчингүй болгов.

Шийдвэрийг гаргахдаа шүүх Кармапа ламыг мөрдөн мөшгөх нь сүсэгтэн олны дургүйцлийг төрүүлнэ гэдгийг бас тооцсон гэнэ.

МАВРИТАНИЙН шүүх Ливийн тагнуулын албаны дарга байсан Абдалла Сенуссийг хуурамч баримт бичгээр тус оронд хууль бусаар орж ирсэн гэж буруутгаж байна.

Түүнийг ноёр сарын өмнө Малийн иргэний паспорттайгаар тус оронд ирэхэд нь баривчлан саатуулжээ.
 

ИНДОНЕЗИД сүйрсэн Оросын Sukhoi Superjet 100  онгоцтой газар мөргөтөл түүний бие систем, эд анги сааталгүй ажиллаж байсныг багийн ярианы бичлэгийг судалсны дараа тогтоожээ.

Манантай байсан нь ослын гол шалтгаан болж байна.
 

ИРАНЫ эрх баригчид тавдугаар сарын 21-нд хар тамхины наймаа хийсэн болон тараасан гэх хэргээр 14 хүнийг дүүжлэн цаазалжээ.

Тэдний нэр ус болон хэргийн талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байна.
 

ФРАНЦЫН ерөнхийлөгч Франсуа Олланд цэргээ хугацаанаас нь өмнө Афганистанаас гаргах талаар НАТО-тай тохиролцоонд хүрсэн бөгөөд цэргийн анги нэгтгэл нь оны сүүл гэхэд Афганыг орхин гарч цэргийн сургагчид нь л үлдэх юм.

 
ЦЭРГИЙН парадын сургуулилалтын үеэр амиа золиослогчийн үйлдсэн аллагын улмаас 96 хүн амь үрэгдэв. Йемений ерөнхийлөгчийн ордны ойролцоо цэргийн хувцас өмсөн амиа золиослогч цэргийнхний дунд бөмбөг дэлбэлжээ. Йемений Ерөнхийлөгч Абду Рабих Мансур Хади мэдэгдэхдээ “Бид алан хядагчидтай үргэлжлүүлэн тэмцэх болно. Амиа алдсан цэргүүдийн өшөөг авна. Алан хядагчид Йеменд орогнох ёсгүй” гэв. Энэ сарын 12-нд Йемений армийнхан Абяан тосгонд ажиллагаа явуулж тэнд орогнож байсан Аль-Каида бүлэглэлийн гишүүдийг хөнөөсөн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж