Сургалтын төвтэй ч, замтай ч болно

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Сургалтын төвтэй ч, замтай ч болно

Дундговь аймгийг Улаанбаатар хоттой  холбох асфальт болон бетон хучилттай замтай болгох мөн  хоёр хэлхээ бүхий 429 км  үргэлжлэх эрчим хүчний дамжин өнгөрөх шугам татахын тулд Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргахаар Засгийн газраас  шийдвэрлэжээ. Дундговь аймагт стратегийн ач холбогдол бүхий хоёр том орд болох Оюутолгой, Тавантолгой байдаг. Юуны түрүүн хөглийн зөв гарц нь замтай, эрчим хүчтэй болох явдалд оршиж байгаа аж. Мөн зэргэлдээх Дорноговь аймагт    аж үйлдвэрийн парк болон хүнд үйлдвэр байгуулах ажил эхэлсэн бол Дундговь аймагт тэдгээр аж үйлдвэрийн паркад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх  “Мэргэжлийн сургалтын цогцолбор”-ыг  байгуулж, мөн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнг ирэх онд багтаан барихаар төлөвлөөд байгаа юм байна.

                                                                                                                                        Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж