Ховдод зүрх судасны өвчлөл их байна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Ховдод зүрх судасны өвчлөл их байна

Халдварт бус өвчний түрүүнд зүрх судасны өвчин эхний эгнээнд явдаг. Зүрх судасны өвчин сүүлийн жилүүдэд залуужиж, ялангуяа зүхний төрөлхийн гажигтай хүүхдүүд төрж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож байгаа асуудлын нэг болоод байгаа билээ. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зүрх судасны кабенитад хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай, хагалгааны дараах гэсэн хоёр янзын хяналтад, харин насанд хүрэгчид архаг, зүрхний хурц дутагдал, шигдээс гэх зэргийн есөн янзаар хяналтад байж эмчилгээгээ хийлгэдэг байна. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  судасны оношлогоо, хагалгааг хийдэг болсон бөгөөд өнгөрсөн жил нэн ховор тохиолддог зүрхний хавдар оношилж, Улаанбаатар хот руу шилжүүлэн  эмчлүүлсэн  гэнэ. Мөн Монголд хийгддэггүй томоохон хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтөнүүдэд зуучлан БНСУ-д зургаа, Япон, АНУ-д тус тус нэг хүнийг явуулсан байна. Улаанбаатар хотын  Шастины нэрэмжит III эмнэлэгтэй зүрх судасны алсын зайн оношилгоо явуулж, 24-72 цагийн дотор хариугаа авч иргэдэд чирэгдэлгүй үйлчилдэг болжээ. Тус аймгийн Эрдэнэбүрэн, Дуут, Мөнххайрхан сумдаас зүрх судасны өвчлөл их илэрдэг байна.Учир нь өндөр уулын бүсэд хүний зүрх судасны хэвийн ажиллагаа алдагддаг ажээ.

                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж