Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-д нэр дэвшигчдээ Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүллээ. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Энхтөр нэр дэвшихэд шаардлагатай бүх бичиг баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлж ирсэнээ уламжилсан юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд бичиг баримтыг Нийслэлийн сонгуулийн хороо нягталж, шалгаж үзнэ. Бүх бичиг баримт, үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстойг санууллаа. Нэр дэвшигчдэд баримт бичгийн бүрдүүлэлттэй холбоотой асуудалд маргаашийн 24.00 цаг хүртэл хугацаа байгаа юм байна.
Тус намын хорооноос НИТХ-д нэр дэвшиж байгаа 45 хүний 10 нь эрх зүйч, 13 нь эдийн засагч , зургаа нь инженер, дөрөв нь улс төр судлаач, гурав нь эмч, хоёр нь сэтгүүлч, хоёр нь багш, химич,орчуулагч мэргэжилтэй тус бүр нэг нэр дэвшигч байгаа юм.
Г.Дарь