Хаврын тариалалт 50 хувьтай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт 50 хувьтай үргэлжилж байна

Энэ сарын 8-наас хаврын тариалалтын ажил эхэлсэн билээ.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом сэрүүсч байгаа ч тариалалтад төдийлөн хүндрэл учруулаагүй бөгөөд одоогоор тариалалт 50 орчим хувьтай явж байгаа талаар албаны эх сурвалж мэдэгджээ.

Манай улс энэ жилийн хувьд 318 мянган га талбайд улаан буудай,15 мянган га талбайд төмс, найман мянган га талбайд хүнсний ногоо тариалахаар болсон. Ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог ХХААХҮЯ-наас гаргасан байна.

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж