Зүүн бүсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ

Саяхан Өмнөговь аймагт Зүүн бүсийн долоон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон газрын даамлуудын уулзалт сургалт болжээ. Сургалтад Газрын харилцаа, барилга, геодези зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү, дэд дарга Б.Баярсайхан болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцсон байна. Сургалтаар аймаг сумын газрын  жилийн төлөвлөгөөг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах, “Иргэнд газар өмчлүүлж кадастр хийх журам”-ыг хэрэглэх, анхаарах асуудлууд, хот байгуулалтын кадастр, газрын нэгдмэл сангийн шинэчилсэн тооллого, тоо бүртгэлийн үр дүн, тайлан гаргах, нэгтгэхэд анхаарах асуудал, газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам зэрэг сэдвээр мэдээлэл өгч, мөн барилгын салбарт шинээр батлагдсан норм дүрмийн талаар болон барилгын мтериалын сорил туршилтын лабораторийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний баталгаажуулалт сэдвээр сургалт явуулсан байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж