![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/36741b8a0eeeb280/cb198cf375b39216original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-аас баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч байна. Үүнд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд, Инновацийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг сонсохоор төлөвлөжээ. Одоо чуулганаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд холбогдох хуулиудын эцсийн найруулгыг сонсч буй юм.
Г.ДАРЬ