Олимпийн аварга Бузер таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Бузер таалал төгслөө

АНУ-ын алдарт сагсан бөмбөгч Боб Бузер энэ сарын 19-нд Небраса мужийн Омаха хот дахь гэртээ тархины хорт хавдрын улмаас таалал төгслөө. Тэрбээр 1937 оны дөрөвдүгээр сарын 26-нд Омаха хотод төрсөн бөгөөд 1959 оны NBA-гийн драфтаар “Цинцинатти Ройалс” багт очиж байсан. Үүнээс хойш 1971 он хүртэл “Нью-Йорк Никс”, “Лос-Анжелес Лейкерс”, “Чикаго Буллз”, “Сиэтл Суперсоникс”, “Милуоки Бакс” багт хүчин зүтгэж сүүлчийн улиралдаа NBA-гийн аварга болж байв. Мөн тэрбээр 1960 оны Ромын олимпийн их наадамд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан алтан медаль хүртэж байжээ.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж