2010 оны “Аваргуудын лиг”-ийн аварга Италийн “Интер-Милан” клуб ирэх зуны солилцоо, наймааны идэвхитэй оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа. “Хар-хөхүүд” хамгийн түрүүнд довтолгоогоо сайжруулахын тулд “Женоа”-гийн довтлогч Родриго Паласиог авах хүсэлтэй буйг “La Gazzetta dello Sport” мэдээллээ. Тэд аргентин довтлогчийн төлөө 11 сая евро гаргахад бэлэн байгаа аж. Өдгөө 30 настай Паласио өнгөрсөн улиралд Италийн “Сери А”-гийн 32 тоглолтод оролцохдоо 19 гоол оруулсан юм.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин