Х.Ану бие давхар болсон уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Х.Ану бие давхар болсон уу?

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа амаржсаны дараагаас эхлэн хамтлагийн гишүүн Х.Ануг хөл хүнд гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Гэтэл дуучин Х.Ану жирэмсэн болоогүй төдийгүй, хамтлагийн бүсгүйүчүүд шинэ цомгийн ажилдаа ороод тун ч завгүй ажиллаж байгаа сурагтай. Ямартай ч дуучин бүсгүй хөл хүнд болоогүй гэдгийг хамтлагийн охид нь хэлэв.

“Гурван охин” хамтлагийн шинэ цомгийг дуучин Д.Болд продюсерлэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тэдний шинэ цомгийг монгол поп урсгалын цомог байна гэх шум олны дунд тархаад байна. Харин энэ тал дээр тус хамтлагийнхан хэлэхдээ “Монгол поп цомог биш шүү. Бид шинэ цомогтоо ганц, хоёр монгол поп урсгалын дуу оруулах байх. Түүнээс биш бүхэлдээ монгол поп цомог болно гэдэг нь ташаа мэдээлэл. Бид шинэ цомогтоо илүү мэргэжлийн ур чадвар шаардсан, сайн уран бүтээл багтаахаар ажиллаж байна” хэмээн тайлбарлалаа.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж