Facebook-ийн хувьцаа эрсдэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Facebook-ийн хувьцаа эрсдэл дагуулав

Нийгмийн сүлжээ Facebook-ийн хувьцааны ханш зарагдаж эхэлсэн эхний өдөртөө 11 хувиар унажээ. Одоо тус компанийн хувьцааны ханш 34,03 ам.доллар байгаа бөгөөд анх 38 ам.долларын нэрлэсэн үнэтэй хувьцаа гаргасан билээ. Nasdaq хөрөнгийн биржид Facebook-ийн гаргасан IPO хөрөнгийн зах зээлийн түүхэнд түүхэнд хамгийн томд тооцогдох болсон бөгөөд одоогоор 16 тэрбум ам.долларын хувьцаа гарчээ. Харамсалтай нь бас хамгийн амжилтгүй нь болох бололтой. IPO хийсэн эхний өдөртөө ханш нь хоёр оронтой тоогоор унаж байсан тохиолдол урьд өмнө ховор байсан болов уу. Компани хувьцааныхаа ханшийг хэт хийсвэрээр тооцоолсон гэдгийг энэ явдал харуулж байгаа юм. Хувьцаа гаргаснаар компанийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрч байгаа бол хувьцааг нь яаран сандран худлдаж авсан бизнесмэнүүд эсрэгээрээ ядуурч байна. Жишээлбэл, Украины бизнесмен Ринат Ахметов Блүүмбергээс гаргадаг “хөрөнгө нь хувьцааны ханшаас шалтгаалан өдөр бүр өөрчлөгдөж байдаг” тэрбумтнуудын жагсаалтад нэг байр ахиж, ОХУ-ын Алишер Усмановыг гүйцсэн байна. Нийгмийн сүлжээний гаргасан хувьцааг ихээр худалдаж авсан А.Усмановын хөрөнгө ганцхан өдрийн дотор 304.2 сая ам.доллараар багасчээ.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж