
Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг "HAPPY VERITAS" элэгний төв лаборатори энэ төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Шинэ лабораторийн нээлт өнөөдөр болно.
Дэлхий дээр хоёр тэрбум хүн элэгний В вирүсээр халдварласан, 350 гаруй сая хүн бүх насаараа архаг халдвартай, элэг хатуурах эрсдэлтэй байдаг гэсэн тооцоо байдаг аж.
Манай улсад ч сүүлийн үед элэгний хатуурал өвчин нэмэгдэх хандлагатай байна. Ийм үед шинэ төхөөрөмжтэй болсон нь чухал ач холбогдолтой юм.
С.СҮНДЭР