Харилцаа холбооны төрлүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Харилцаа холбооны төрлүүд

Харилцаа холбоо нь аливаа бизнесийн амжилтын
түлхүүр! Чадавхитай үйлчлүүлэгч, худалдан авагч нар таны бизнесийн тухай
мэдэхгүй бол, тэд тантай холбоо барих буюу бүтээгдхүүнийг тань худалдан
авах мэдээлэлгүй байна. Тэд таны бизнесийн тухай мэдэж байгаа бол
тантай амархан холбоо барих боломжтой байх ёстой.

Харилцаа холбооны хоёр төрөл тухайлбал – гадаад,
дотоод харилцаа холбоо зайлшгүй байна.

  • Өөрийн бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ таниулж,
    худалдан авах үндэслэл шалтгааныг тайлбарлаж өгөхийн тулд гадаад
    харилцаа холбоогоор худалдан авагчдад хүрдэг. Энэ төрлийн харилцаа
    холбоонд ном товхимол, төрөл бүрийн зар сурталчилгаа, захиа, утас,
    вэбсайт болон олон нийтэд өөрийн юу хийдгээ таниулах бусад бүх зүйлс
    орно.

    Имиж нь гадаад харилцаа холбоонд туйлын ач
    холбогдолтой! Танай эмблем таны хэн болохыг төлөөлж; танай албан бланк
    борлуулах хэрэгсэл болж; утасны автомат хариулагчийн үг мэргэжлийн
    түвшинг тань харуулах ёстой.

  • Дотоод харилцаа холбоо нь
    авъяаслаг ажилтнуудыг өөртөө татаж, барьж байхад зайлшгүй хэрэгтэй зүйл
    юм. Та дотоод харилцаа холбоог тогтмол байлгаж, компанийг удирдамж,
    чиглэлээр хангах ёстой; та шагнал, сонин, сэтгүүл, хурал, зөвлөлгөөн,
    утас, албан болон албан бус яриа хэлэлцээ зэрэг харилцаа холбооны янз
    бүрийн хэлбэрээр ажилтнуудаа урамшуулах ёстой.

Үр дүнтэй харилцаа холбоонд багаж хэрэгсэл,
төлөвлөлт шаардлагатай. Энэ бүлэгт таны бизнесийн гол элемент болох
харилцаа холбоог хялбар дөхөмтэй болгох эдгээр хэрэгсэл, мөн
төлөвлөлтийн удирдамжийг авч үзэх болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж