Хүүхдийнхээ дэргэд бүү маргалд

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ дэргэд бүү маргалд

 Маргалдахгүй хосууд гэж хаана ч байхгүй. Ингээд бие биенийгээ хорон муухай үгээр харааж "Үгийн дайн"-ыг дэгдээдэг. Зарим хосууд сүүлдээ бүр гар зөрүүлдэг. Харин та хоёр зөв маргалдаж чадаж байгаа юу. Маргааныг хэрхэн, яаж "дайн" болгохгүй байх талаарх хэдэн зөвлөгөөнд хосууд анхаарлаа хандуулна уу.



Бухимдаж байвал түрхэн зуур тэвч


Маргалдаж байхдаа яриаг нь тасалж хашигчих нь үр дүнд хүрэхгүй. Харин үүний оронд нүд рүү нь хараад бүгдийг сонс. Сонссон нь ялдгийг сана. Тэр дотроо хадгалж байсан бүх үгээ хэлж дууслаа. Одоо түүнд нэмж хэлэх зүйл байхгүй. Маргалдсаныхаа дараа тэр аажим аажмаар тайвширч эхэлнэ. Харин таны уур чинь хүрээд хэрэлдмээр байвал түрхэн зуур тэвч. Сэтгэлийн шуургаа намжсаны дараа нь гомдлоо илэрхийл. Хэрвээ түүний буруу байсан бол ухаарах л болно.


Асуудлынхаа голыг олох


Олон зүйлийн талаар маргалдах хэрэггүй. Харин маргалдаж байгаа асуудлынхаа голыг олох нь чухал. Маргаан ерөнхий байснаас нэг сэдэвтэй байсан нь түүнд төвлөрч хамаагүй үр дүнтэй.


Түүний ааш зан руу дайрах хэрэггүй


Түүний ааш зан руу "дайрах" нь сайн зүйл биш. Харин үүний оронд хувь хүний зан чанар луу нь бус тухайн маргалдаж буй сэдэвтэй анхаарлаа хандуулах. "Чи угаасаа тийм зантай" гэж хэлсэн үг хэн хэнийх нь ууран дээр гал нэмж байгаа учраас маргаан юунаас үүссэнийг олох хэрэгтэй.


Маргаанаа нэг тийш болгох


Маргаанаа төгсгөлгүй орхиж болохгүй. Харин түүний оронд маргаанаа заавал эцэс болгох хэрэгтэй. Бие биедээ уурлаж уцаарласан байдалтайгаар хэзээ ч орондоо бүү ор. Үүнийг сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр зөвлөж байна. Тиймээс унтахаасаа өмнө маргааныг нэг тийш нь болгох хэрэгтэй шүү.


Асуудалд бусдыг бүү дурс


Бусдыг маргаандаа хамруулахын оронд зөвхөн хоёр биенийхээ дунд байлга. Хэзээ ч хадам ээж, найзыг нь маргалдаж байхдаа бүү дурс. Бусдыг дурсвал галыг унтраах бус улам ноцоодог.


Хүүхдийн хажууд бүү маргалд


Хүүхдүүдийн дэргэд маргалдах хэрэггүй. Харин хүүхдээсээ уучлал хүсээд түүнийг аль болох өрөөнөөсөө хурдан гарга. Тэгээд ТВ-хээ дууг чангалаад хэрэлдэж өгөх хэрэгтэй дээ. Тэднийхээ дэргэд хэрэлдэж байгаа бол та хоёр хамгийн муу ээж аав гэдгээ сана.


Гар зөрүүлэх нь муу шүү


Гар зөрүүлэхийн оронд тэвчиж сур. Нэг гэрийн хоёр нэг л гар зөрүүлэх юм бол цаашдаа ч байнга ийм аргаар асуудлаа шийдэх гээд байдаг. Хэрвээ ингэдэг бол энэ ч муу шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж