Улстөрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулан тавдугаар сарын 25-н гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд нэрсээ гаргаж өгөх ёстой. Энэ дагуу намууд нэр дэвшигчдээ анхан шатанд эрчимтэй тодруулсаар байна. Харин нэр дэвшигчдийг тодруулах явцад тойроггүй болж буй УИХ-ын гишүүд нэлээд байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхбат ИЗНН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойрог болоод намын нэр хоёрын аль алинаар нь нэр дэвших боломжгүй болсон байна. Намаас нь ийм шийдвэр гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхбат өнөөдөр 11.00 цагт “Blue Sky” төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болж, зар тараагаад байна.
Д.ЖАРГАЛ