Хан-Уулаас Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарыг дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хан-Уулаас Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарыг дэвшүүллээ

Нийслэлийн
Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр
болж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ эцэслэн шийдвэрлэжээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны
тэргүүн Ц.Оюунгэрэл нарыг 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр
болсон байна. Тэд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг
аван, сонгуульд өрсөлдөх эрх авчээ. Нэр дэвшигчдийн тухайд тодруулахад,
УИХ-ын гишүүн Лу.Болд нь 2008 онд тус тойрогт нэр дэвшин ялалт байгуулж
байсан, харин Ц.Оюунгэрэлийн хувьд өмнө нь Хөвсгөл аймагт нэр дэвшиж
байсан удаатай.

Дашрамд сануулахад Хан-Уул дүүргийн Ардчилсан
намын хорооны энэ удаагийн хуралдаанд Багахангай, Багануур дүүргийн
Ардчилсан намын хорооныхон ч оролцсон юм байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж