
Харин өчигдрөөс түүний хамгийн сүүлд бичүүлсэн дууг Youtube, Twitter, facebook зэрэг интернетийн томоохон сайтуудад байршуулжээ. Энэхүү дуу нь 2008 оны American idol-ийн ялагч Jordin Sparks-тай хамтран дуулсан "Celebrate" хэмээх дуу юм.
Уг дууг ирэх сарын 4-нд iTunes дээр албан ёсоор байрлуулж, хэрэглэгчид өндөр чанар бүхий эх бичлэгийг худалдан авах боломжтой болох гэнэ.
"Celebrate" нэртэй энэхүү дуу нь ирэх наймдугаар сард нээлтээ хийх "Sparkle" киноны дуу ба уг киноны гол дүрүүдэд Уитни Хьюстон болон Jordin Sparks нар тоглосон юм.
Дууг ЭНД дарж сонсоно уу.
Т.МӨНХТҮВШИН