Facebook шинэ Timeline туршжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн харилцаа холбооны томоохон сайт болох Facebook нь хэрэглэгчдийн хуудсыг Timeline-аар солиод удаагүй байгаа билээ.

Timeline нь энгийн Wall-аас илүү үзэмжтэй, эмх цэгцтэй бас "Cover" зураг, газрын зурагтай ба хэрэглэгчийн түүхийг тодорхой харуулж өгдөгөөрөө давуу талтай. Гэхдээ энэ шинэчлэлд дургүйцсэн, хуучин загвараа эргүүлж сонгох хүсэлтэй олон хүн форусууд дээр санал хүсэлтээ бичицгээж байсан. Эхний шинэчлэлд дасаж амжаагүй байхад Facebook компани дахиад Timeline-ийг шинэчлэн хэрэглэгчиддээ түгээх гэж байгаагаа мэдэгджээ.

Шинэчилсэн Timeline-ийг саяхан туршиж үзсэн байна.  Энэ нь өмнөх хувилбараасаа илүү үзэмжтэй болж чадсан ба үндсэн цэсний хэсгийг жижигрүүлжээ.

Хэрэглэгчийн хаяг, байршлийг Cover зурагны өмнө байрлуулсан ба үндсэн цэсэнд "Summary" хэмээх шинэ сонголт нэмсэн байна.

Та шинэ Timeline-ий талаар юу гэж бодож байна?

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж