”MCS Coca-Cola” 10 хүнийг олимпод явуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

”MCS Coca-Cola” 10 хүнийг олимпод явуулна

М-Си-Эс Кока-Кола компаниас хэрэглэгчиддээ жил бүр шинэ содон бэлгийг барьсаар ирсэн билээ. 2012 оны Лондонгийн Зуны Олимпийг тохиолдуулан М-Си-Эс Кока-Кола компани өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүндээ урамшуулалт худалдааг зохион байгуулан Лондон явж олимп үзэх 10 азтаныг шалгаруулах гэж байна.

Та хөтөлбөртөө хамрагдаж амжсан уу? М-Си-Эс Кока-Кола компанийн хөтөлбөрүүд анхаарал татсан мөн сонирхолтойн дээр бусдаас ялгарах онцлогтой болдог нь илт юм. Жишээ нь Уудаг Жимсний Урамшуулал хөтөлбөр 3 дугаар сарын 10-аас 5 дугаар сарын 25 ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт хэрэглэгч  дундаас 4 хүн Лондон явах эрхийн эзэн болох юм.

Алтын Төлөө Хамтдаа хөтөлбөрийн хувьд 2012 оны Олимпод авхаалж самбаагаа сорин оролцож байгаа Монгол тамирчдаа дэмжиж, Алтан медаль авахыг ерөөсөн хөтөлбөр бөгөөд нийт оролцогчдоос 2 хүнийг Лондон явуулна.

Мөн М-Си-Эс Кока-Кола компанитай өнгөрсөн 11 жилийн туршид хамтдаа хөгжсөн харилцагч байгууллагуудаас 4 хүнийг энэ өдөр шалгаруулах болно.

2012 оны 5 дугаар сарын 27-нд 16:00 цагаас Монголын Соёл Амралтын Хүрээлэнд уулзацгаая. Арга хэмжээнд урлаг соёлын одод ирж ая дуугаа өргөхөөс гадна олон сонирхолтой үйл ажиллагаа, бөөн бөөн сюрприз  таныг хүлээж байгаа шүү.

Та ч ЛОНДОН явах азтан болох боломжтой.

Таныг азын тэнгэр ивээг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж