АН-аас Баянзүрх дүүрэгт дэвшигчид тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

АН-аас Баянзүрх дүүрэгт дэвшигчид тодорчээ

Баянзүрх
дүүргийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр
дэвшигчдээ тодруулжээ. Дүүргийн Ардчилсан намын гишүүдийн 100 хувийн
саналаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан,
И.Нарантуяа нарыг тус тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байна.

УИХ-д
хоёр удаа сонгогдсон туршлагатай түшээ эрхэм гишүүн Д.Ганхуяг гурав
дахь удаагаа төр түшихээр уг тойрогт нэр дэвшиж байгаа бол ҮЗХ-ны гишүүн
И.Нарантуяа өмнө нь мөн тус дүүрэгт нэрт дэвшиж байсан юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж