Сайн амраг эсэхдээ эргэлзэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Сайн амраг эсэхдээ эргэлзэж байна уу?

Зөвхөн өөртөө итгэлтэй, нууцлаг байж хайртынхаа юу хүсч байгааг олж мэдээд доорх хэдэн алхмыг хийснээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж чадах юм.
Магадгүй та түүний сэрлийн цэг хаана байдгыг мэддэг гэж бодож байж болох юм. Гэвч тэр гайхамшигтай таашаал авсан үедээ л таныг сайн амраг гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Түүний сэрлийн цэгийг олох гэж яарах хэрэггүй. Эелдэг зөөлөн байж түүний биеийг бүхэлд нь таал. Түүнийг хамгийн ихээр өдөөж байгаа хэсэгт  анхаарлаа хандуулаарай.

Чамархай. Оршилын эхлэл цэг. Энэ хэсгээс эхлүүлэн түүний үзэсгэлэнтэй царайг үл мэдэг зөөлөн үнс. Гэхдээ үнгэх хэрэггүй.
Чихний  ар, хүзүү, мөр хамгийн сэрэл өдөөдөг хэсэг. Эмэгтэйчүүд  эндээ үнсүүлэх дуртай байдаг.
Хүйс, бэлхүүс. Хүзүүг нь үнссэн хэвээр бэлхүүсээр нь чанга тэвэр. Гараараа хүйсийг нь  энхрийлэн таалах нь түүнд гарцаагүй таалагдана. Хүйс маш мэдрэмтгий байдаг.
Түүний өгзөг хамгийн дур булаам өгөгдөл. Эндээс цааш эрдэнэсийн эрэл үргэлжилнэ.
Хонго, хөлийн ул, өвдөгний арийн хэсгийг эмэгтэйчүүд хамгийн халуухан хэсгүүд гэдэг. Эрдэнэсийн авдарыг шууд нээх гэж бүү яаралгүй түүнийг халаах нь хамгийн чухал.
Сексийн дараа түүнд баярлалаа гэж хэзээ ч бүү хэл. Биеэ үнэлэгч л биш бол бүдүүлэг сонсогдох болно. Үүний оронд гайхалтай  сайхан байснаа л хэл. Тэр мундаг гэдгийг чинь өөрөө хэлэх болно.
Байнга уулзах нь тийм ч сайхан санаа биш. Үргэлж хамт байх нь  бас уйтгар төрүүлж магад. Түүнчлэн секс бэлэг тэмдэг болохоос болгоомжил. Өөрийгөө мундаг гэдгээ нотлох гэж  үргэлж хичээх  хэрэггүй. Бүсгүй чинь хүсэхгүй байгаа бол та юу ч авч чадахгүйг сана.
Сексийн чадвараа бусдад сайрхагчид үнэндээ огт болоогүй зүйлийг зохиож ярьдаг. Тиймээс хэдий гайхалтай байсан ч энэ тухай бусдад ярих нь тэнэг хэрэг. Гайхалтай амраг байх амаргүй. Түүний хувьд хамгийн шилдэг нь байхын тулд юун түрүүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж