Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагаас "А" танхимд эхэлж, дараах асуудлыг хэлэлцэх болжээ. Үүнд:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг асуудал багтсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж