Тегеранд Ираны цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Тегеранд Ираны цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээр хийнэ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (International Atomic Energy Agency (IAEA)) тэргүүн Юкио Амано даваа гаригт Иранд айлчлахаар ирэв. Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салехийн хэлснээр Аманогийн айлчлал нь тус орны цөмийн хөтөлбөрийн байдлын асуудлыг тодруулан мэдэхэд тустай ажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болон Германы төлөөлөгчид Ирантай хийх хэлэлцээрийн өмнө түүний айлчлал болж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зөвлөгөөний ээлжит шатны хэлэлцээр Багдад хотноо лхагва гаригт эхлэх юм.

IAEA нь Ираны цөмийн байгууламжууд үүний дотор Тегеранаас баруун өмнө зүгт оршин цэргийн зоиулалтын Парчин цогцолборт цөмийн шинжээчид нэвтрүүлэхийг шаардаж байгаа. Үүний өмнө Оросын Гадаад хэргийн яамны орлогч сайд Сергей Рябков “Ираны цөмийн хөтөлбөр зөрөлдөөнтэй байгаагийн улмаас тус орны эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг барууны орнууд авч үзэж байгаа” гэж мэдэгдэж байв. Харин Тегеран цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэж тайлбарладаг билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж