Заавал иргэний үнэмлэхээ авчираарай
Албаны хүний хэлснээр шалгалтанд орохдоо дараах материалуудыг бүрдүүлэх ёстой гэнэ.
- Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
Жич: Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчид БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтанд орно.
Шалгалтын цаг эхлэхээс өмнө хариултын хуудастай сайтар уншиж танилцах ба зөвхөн тухайн асуултын хариулт болох дугаарт цонхыг будах тэмдэглэгээ хийх юм. Үүнээс өөр тэмдэглэгээ хийвэл шалгах машин танихгүй буюу тухайн хариулт хүчингүй болох гэнэ. Шалгалт өгөх төвүүдийг доорх хүснэгтээр харуулья.
№ | Бүс | Аймаг, дүүргийн нэр | Шалгалтын төвийн нэр |
1 | Хөдөө орон нутаг | Архангай | Хүмүүн |
2 | Баян-Өлгий | 3-р ахлах | |
3 | Баянхонгор | Номгон ЦС | |
4 | Булган | 1-р сургууль | |
5 | Говь-Алтай | 1-р сургууль | |
6 | Говьсүмбэр | 5-р | |
7 | Дархан-Уул | ОИЦС – II байр | |
8 | Дорнод | 1-р сургууль | |
9 | Дундговь | ЭДЦС | |
10 | Дорноговь | 1-р сургууль | |
11 | Орхон | БӨЦС | |
12 | Завхан | МУИС-ЭЗС | |
13 | Өвөрхангай | 1-р сургууль | |
14 | Өмнөговь | 1-р сургууль | |
15 | Сэлэнгэ | 1-р сургууль | |
16 | Сүхбаатар | Бүрэн дунд сургууль | |
17 | Төв | Хүмүүн ЦС | |
18 | Увс | I цогцолбор | |
19 | Ховд | 2-р сургууль | |
20 | Хөвсгөл | Ирээдүй ЦС | |
21 | Хэнтий | 1-р сургууль | |
22 | Багануур | Гүн галуутай ЦС | |
23 | Улаанбаатар хот | Чингэлтэй дүүрэг | Хүмүүнлэгийн УИС |
24 | Соёлын ДС | ||
25 | Хан -Уул дүүрэг | ХААИС төв байр | |
26 | ХААИС -ЭЗС | ||
27 | Сонгино хайрхан | Мандах бүртгэл ДС | |
28 | Чингис Соосэ НББДС | ||
29 | Чингис Соосэ ОУХДС | ||
30 | Ач АУДС | ||
31 | Баянзүрх дүүрэг | Дотоод хэргийн ИС | |
32 | БХИС | ||
33 | Газарчин ДС | ||
34 | Зохиомж ДС | ||
35 | УБДС | ||
36 | Баянгол дүүрэг | Хүрээ МХТДС | |
37 | Монгол бизнес ДС | ||
38 | Сэрүүлэг ДС | ||
39 | ОУЭЗБДС | ||
40 | МҮДС | ||
41 | Сүхбаатар дүүрэг | "Соёмбо" ДС | |
42 | МУИС IV | ||
43 | ШУТИС II байр | ||
44 | Этүгэн ДС | ||
45 | УБ политехникийн коллеж | ||
46 | Өмнөх оны төгсөгчид | Техник технологийн коллеж | |
47 | Шихихутуг ДС | ||
48 | ХҮДС "А" байр | ||
49 | ХҮДС "Б" байр | ||
50 | Орхон ИС | ||
51 | Идэр ДС | ||
52 | "Эм Ай Ю" ДС |
Шалгалтанд орохын өмнөх хэрэгтэй бичиг баримтын хувьд, ЕБС-ийг төгсөж байгаа сурагчид шар хуудас болон батламжийг сурч буй сургуулиасаа авна. Харин өмнөх оны төгсөгчид шар хуудсаа ЭМШУИС-аас зургадугаар сарын 2-6-ны өдөр авах юм байна. Шалгалтанд авч орох бүртгэлийн хуудсыг өмнө нь баталгаажуулах учир шар хуудсаа авах үедээ иргэний үнэмлэх бүртгэлийн хуудсаа авч ирэхийг БСШУЯ-наас анхааруулж байна.
Шалгалт авах өдөр | Хичээлийн нэр | Шалгалт авах цаг |
Зургадугаар сарын 8-ны өдөр | Орос хэл | 10.00-11.20 |
Хими | 13.00-14.40 | |
Англи хэл | 16.00-17.20 | |
Зургадугаар сарын 9-ний өдөр | Монгол Улсын түүх | |
Математик | 11.30-13.10 | |
Биологи | | |
Монгол хэл | 17.00-18.20 | |
Зургадугаар сарын 10-ны өдөр | Газар зүй | |
Нийгмийн тухай мэдлэг | 11.30-12.50 | |
Физик | 14.20-16.00 |
Сургуулиудын босго оноо ямар байна вэ
Элсэгчдийн хамгийн хэрэгцээт мэдээллийн нэг бол сургуулиудын босго оноо байдаг. Сургуулиуд элсэгчдээсээ харилцан адилгүй шаардлага тавьж байгаа учир зарим сургуулиудын босго оноог танилцуулж байна.
№ | Сургуулийн нэр | Босго оноо | Бүртгэл дуусах хугацаа |
1. | МУИС | 560 | – |
2. | Санхүү, эдийн засгийн дээд сургууль | 620 | 7 дугаар сарын 15 |
3. | Худалдаа | 400 | – |
4. | Мандах бүртгэл | 400 | 7 дугаар сарын 7 |
5. | Шихихутуг дээд
| 400 | 7 дугаар сарын 8 |
6. | Отгонтэнгэр их | 400 | – |
Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоон хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх юм байна. Дүн, онооны жагсаалтыг 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээллэх ажээ. Харин долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж тараана. Шалгалтын дүнгээ харахын тулд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn вебсайтын шалгуулагчын булангаас харж болох гэнэ. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авна. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа БҮТ-ийн зарласан газраас хүлээн авна. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө – мэдээллийн ажилтнаас авах ажээ. ЭЕШ-ын батламж нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй ажээ.