2012 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 27-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.