
Харин албаныхан тэдэнд дараах хариулт өгөв. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий салбарт уул уурхай, эрдэс баялаг, банк, холбоо харилцаа, хэвлэл мэдээллийн салбар хамаарах болж буйг онцоллоо. Эл салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 500 хүртэл тэрбум төгрөг байхад асуудалгүй, гагцхүү хувь хэмжээ 49 хувиас хэтрэх ёсгүй. Хэрвээ хувь эзэмшил 49 хувийг давах бол түүнийгээ Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар нь эл асуудлыг УИХ-д оруулж ирж, зөвшөөрөл авна. Харин дээр заасан 49-өөс дотогш гадаадын хувь эзэмшил яригдаж байгаа тохиолдолд Засгийн газар асуудлыг шийдвэрлээд явна гэдгийг албаныхан онцолсон юм. Гэхдээ энэ заалт нь зөвхөн гадаадын хувийн хэвшлийн оролцоотой компаниудад үйлчилнэ гэдгийг тодотголоо. Учир нь хуульд төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалт дээрх салбарын аль нэгд орж ирнэ гэвэл нэг хувь ч байсан зөвшөөрөл авахаар хуульд заалт оруулсныг мэдэгдлээ.