"Billboard
Music Awards 2012" хөгжмийн шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Лас
Вегаст өнгөрсөн ням гаригт болсон. Энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр
дуучин Jordin Sparks Whitney Houston-ны “I Will Always Love You” тайзнаа
амилуулахад тэнд хуран чуулсан наадмын зочид, үзэгчид босч, хүндэтгэл
үзүүлэн халуун алга ташилт дунд угтжээ. Түүнийг дуулах үед Whitney
Houston-ы охин Christina Bobby Brown нулимс дуслуулж байлаа.
“Billboard” наадмаас Whitney Houston-нд “Billboard Millennium Award”
шагналыг нөхөн олгохоор болж, түүний охин Christina Bobby Brown энэхүү
нэр хүндтэй шагналыг гардан авсан юм. Попын хатан хаан Whitney
Houston-ны хамгийн сүүлд тоглосон “Sparkle” кино ирэх наймдугаар сард
нээлтээ хийх бөгөөд гол дүрд дуучин Jordin Sparks, туслах дүрд Whitney
Houston толгожээ. Тэд хамтдаа киноныхоо “Celebrate” дууг амьдруулсан ба
энэ нь алдарт дуучин Houston сүүлчийн уран бүтээл гэнэ. Харин
“Celebrate” дууг ирэх зургаадугаар сарын 5-нд “iTunes” сайтаар албан
ёсоор худалдаалах аж.

Jordin Sparks-ын дуулсан “I Will Always Love You” дууны видеог ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша