Мэс засалчдын чуулган болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Мэс засалчдын чуулган болжээ

Дархан-Уул аймагт Монголын мэс засалчдын есдүгээр чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрчээ. Чуулга уулзалтад  Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, акедемич Н.Баасанжав,  160 гаруй хот хөдөөгийн мэс засалчид, мөн найман орны ( АНУ, ОХУ, ХБНГУ) мэс засалч, доктор, профессорууд урилгаар  оролцсон байна. Энэ удаагийн чуулганы гол онцлог нь шинжлэх ухааны олон дэвшилтэд техник технологи өндөр хөгжсөн өнөө үед мэс засалчид маань эрхтэн шилжүүлэн суулгах ур чадварт суралцаж, түүгээр ч зогсохгүй зарим нь байнга хийдэг болсон нь мэс заслын салбарын дэвшил хэмээн үзэж байна. Манай орны хувьд нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй оронд явуулж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж байгаа нь маш ач холбогдолтой болоод буй ажээ. Чуулганы үеэр  АНУ-ын дурангийн мэс заслын нийгэмлэгийн гишүүн, Ютагийн их сургуулийн профессор Реп Райс, ОХУ-ын ШУА-ийн Сибирь Алс Дорнодын төвийн Буриадын хэсгийн захирал Е.Н.Цыбыков, УИХ-ын гишүүн,  Сангийн сайд Д.Хаянхярваа нарыг ММЗЭНН-ийн хүндэт гишүүнээр өргөмжилсөн байна.
                                                                                                                                      Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж