Хүнд даацын 8700 машинд зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Хүнд даацын 8700 машинд зөвшөөрөл олгожээ

Замын эвдрэл гэмтэл ихэссэнтэй холбогдуулан хөдөлгөөнд оролцогч хүнд даацын машинуудад өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эхлэн хязгаарлалт хийж эхэлсэн билээ. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн даацтай автомашинууд хөдөлгөөнд оролцсоноор Биокомбинат, Хүй долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, ТЭЦ 4-ийн урд шинэ зам болон Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг аймгуудад замын эвдрэл их байгаа юм. Тиймээс Замын цагдаагийн газраас зөвхөн дараах  стандартад нийцсэн том оврын тээврийн хэрэгслүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа ажээ. Тодруулбал, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тонн, дөрвөн тэнхлэгтэй бол 38 тонн, таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 40 тонн, зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тонны даацтай машинуудыг хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна.
Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд оролцох тухай зөвшөөрөл хүссэн нийт 882 аж ахуйн нэгжийн 5661 автомашины хүсэлтээс 720 байгууллагын 4485 автомашинд, хувь хүний 4899 автомашинд зөвшөөрөл хүссэнээс 4115 автомашинд  зөвшөөрөл олгоод байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж