“Babies” дэх монгол дүр- бяцхан Баяр

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Babies” дэх монгол дүр- бяцхан Баяр

Монголын тал нутгийн бяцхан хүү Баярын оролцсон кино өнгөрсөн баасан гаригаас кинотеатруудад гарч эхэллээ.
Киноны санаа бол үнэхээрийн энгийн. Францын кино найруулагч Томас Балмес дөрвөн хүүхдийн амьдралын эхний саруудын талаар кино зураг авч эхэлжээ. Намибийн Химба овгийн Понижао, Монголын өргөн тал хээр нутгийн малчны нэгэн гэр бүлийн шинэ гишүүн болох Баяр хүү, Японы Токио хотын нэгэн хосын цорын ганц охин  Мари, бас хот суурин газрын хүн болох Сан Франциско хотод төрсөн Hattie нар юм. “Babies” өнгөрсөн баасан гаригаас кинотеатруудад гарч эхэллээ.
“Bаbies” энгийн баримтад кино. Тайлбар уншигч гэж байхгүй бас доор нь гардаг бичиг байхгүй. Тэгээд үнэндээ  нэгэн бүхэл бүтэн түүх өгүүлж буй хэрэг биш юм. Эдгээрийг орлуулахаар Балмес хүүхдийн бувтнаа, инээд, уйлаан, балчир хүүхдүүдийн өхөөрдөм дохио хөдөлгөөнийг сонгон авчээ. Үр дүн нь сэтгэл хөдөлгөм, инээд хүргэмээр заримдаа бид өөрсдийн зан заншлаа эргэж бодоход хүргэсэн сонин болжээ.
Бяцхан Hattie багаасаа сурах бичгийн  хуудас эргүүлж байхад Баяр хүү үхэр сүргийн  дундуур мөлхөж, Понижао газраас олсон нэгэн ясаар юм засварлах гэж оролдоно.
Бид бас тэдний ээж нар үр хүүхдүүдийнхээ шаардлагатай зүйлийг өөр өөрсдийн сурсан арга барилаар хэрхэн шийдвэрлэж буйг харна. Баярын ээж монгочуудын дадаж заншсанаар хүүхдийнхээ нүүрийг хөхнийхээ сүүгээр угааж цэвэрлэж өгнө. Понижаогийн ээж болохоор арслан алахад хэрэглэдэг болов уу гэмээр том хутгаар охиныхоо үсийг тайрч байх юм.
Кино үзэж буй хүмүүс үе үе айдас түгшүүрт автан зөөлхөн уулга алдаж байгаа нь бас сонирхол татмаар. Учир нь, бид бүхний мэдэх зүйлийг үнэхээрийн бодиттойгоор гаргаж чадсан бөгөөд хорвоогийн бүх хүүхдүүд бүгд ижилхэн хөөрхөн, эелдэг зөөлөн, эхийнхээ тусламж дэмжлэггүй бол хэчнээн гэнэн, хамгаалалтгүй болохыг мэдрүүлж байгаа юм.
Ямар ч маргаангүй “Babies” бидэнд асуудал дэвшүүлж, бас хөгжөөж чадлаа. Бид толинд туссан бид нараас огт өөр боловч цаанаа адилхан бусдын нүүрний тусгалыг олж харж чадлаа.
Зургийн тайлбар: Монголын бяцхан Баяр хүү. Магадгүй тэр энэ дөрвийн хамгийн авхаалжтай сэргэлэн нь ч юм уу. Ямар ч гэсэн цорын ганц эрэгтэй нь юм.
Эх сурвалж: UNIVISION.com
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж