-Укагаар сонин юу байна. Энэ удаа ямар бэлэгтэй ирэв ээ?
-Би “I’m in love” цомогт маань орсон “Би нислээ” дууныхаа клипийг та бүхэндээ одоо сонирхуулах гэж байна. Энэ дууны үгүйг Нарангэрэл, аяыг Баяраа зохиож, клипийг “Лемон” студиэр хийлгэсэн. “Би нислээ” өнгөрсөн жил “Mongolian Music Video” наадмаас “Шилдэг зураглаач” номинацийн эзэн болсон. “Би нислээ” дуу маань миний цомгийн уянгын халилтай, үг нь ч гэсэн маш өвөрмөц болсон. Маш гоё дуу болж чадсан гэж бодож байгаа. Та бүхэнд клип нь таалагдах байх аа.
-Яагаад тэр үед бүтээсэн клипээ одоо цацаж байгаа юм бэ?
-Тухайн үед “Лемон” студиэр хийлгэсэн клипээ хадгалж байгаад өдийд үзэгчиддээ хүргэхээр төлөвлөж байсан. Гэсэн ч энэхүү уран бүтээлийг тэд хийсэн учраас хөгжмийн наадамд нэр дэвшүүлэх нь зүйтэй гээд нэр дэвшүүлсэн.
-Клипнийхээ зураг авалтыг хаана хийсэн бэ? Ука клипээ орон дамжаад хийгээд байгаа шүү дээ?
-Зураг авалтын хувьд Улаанбаатар хотод хийсэн. “Лемон” студийн Шарга ах зургийг нь авч, том Тэгшээ ах зургийн даргаар ажилласан. Ерөнхийдөө “Лемон” студи өвөрмөц, шинэ содон клип хийдэг болохоор энэ дуун дээрээ хамтарч ажиллъя гэж ярилцсан. Олон зохиолуудаас энгийн, даруухан, цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй тийм л зохиолыг сонгон авч, клипээ хийсэн. Клипны зохиолыг хүн дотроо юу ч гэж ойлгож болно л доо. Хаясан ч юм уу хаягдсан ч байж болно. Үзээд л байвал олон сонин мэдрэмжүүд төрөхөөр болж чадсан гэж би клипээ үзээд дүгнэж байгаа. Энэ дууны клип ямар ч монтажгүй, тасралтгүй зураг авалттай бүтээгдсэнээрээ онцлог болсон. Зураг авалтыг бүхэл өдрийн турш тасралтгүй 20 гаруй удаа авсан. Тэгээд эхнээсээ хоёр дахь дублийг сонгосон байна лээ. Би харин монтажгүй, тасралтгүй зураг авалт дээр өөрийгөө амжилт олох юм байна гэж бодсон шүү /инээв/
-Ука дараагийн бэлгээ хэзээ задлах вэ?
-Би “I’m in love” цомгийнхоо дуунуудыг бүгдийг дүрсжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Танай хамтлагаар сонин юу байна? Шинэ цомгийн ажил ямар шатандаа явна?
-Цомгийн ажил амжилттай явагдаж байгаа. Дөрөв дэх дуугаа бичүүлээд “cover”-ынхоо зураг авалтад орох гэж байгаа.
-Цомгийнхоо “cover” зураг авалтыг хаана хийлгэхээр төлөвлөөд байна даа?
-Бид нар ажлаа төлөвчихөөд тэр дагуу хйигээд явж байгаа. Цомгийнхоо “cover” зураг авалтыг хийлгэхээр олон газруудыг сонжиж, сонирхон судалж байгаа. Ямар ч байсан Монголд биш гэж бодож байгаа. Энэ асуудал юу болох талаар цаг тухайд нь эргэн мэдээлэх болно. Мөн энэ цомгийнхоо дуунууд дээр клип хийлгэхээр ажиллаж байгаа.
-“Киви” хамтлаг энэ сарын сүүлээр Малайз улсын нийслэл Куала Лампур хотод Монголын авьяаслаг залуу дизайнер Г.Золцэцэгийн "Katya.Zol " брэндийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх албан ёсны нээлтэд уригдсан байгаа шүү дээ. "Katya.Zol " брэндийн нээлтэд ямар уран бүтээлээрээ мэндчилэх вэ?
-Бид нарыг “АВВА” хамтлагийн “Kiss is fire” дууг дуулуулья гэж зохион байгуулагчдаас нь санал ирсэн. Энэ дууг л дуулна даа.
-Шинэ цомгийн таван дуунуудаасаа хэзээ сонсогч, үзэгчдэдээ хүргэх вэ?
-Энэ зун хамтлагийнхаа шинэ цомгийн бүх ажлуудыг эхлүүлнэ гэж бодож байгааг. Энэ цомгийн бичлэгийн ажлууд дууны сонголтууд маш гоё болж байгаа. Энэ цомгийн бүр дуу Окигийн дуунууд байгаа. Эхний бичүүлсэн дөрвөн бол үнэхээр гайхалтай, сонирхолтой байгаа бид нарт.
-Баярлалаа. Амжилт хүсье.
“Би нислээ”-г ЭНД дарж үзнэ үү.