Зарим хамтлагийн гишүүд дангаараа уран бүтээл хийх дуртай байдаг. Харин Adam Levine-ийн хувьд ийм асуудал хэзээ ч тулгарахгүй гэнэ. “Maroon 5” хамтлагийн дуучин Adam Levine “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагадаа “Хамтлаггүйгээрээ уран бүтээлээ төсөөлж чаддаггүй” хэмээжээ. Тэрбээр “Би хэзээ ч ганцаараа уран бүтээл хийж байгаагүй. Хамтлагаараа ажиллаж, хамтлагийн гишүүн байх нь надад таалагддаг" гэж ярьсан байна.
Eagle News TV “Entertainment news”