“Terminator 3” киноны жүжигчин Nick Stahl арван өдрийн өмнөөс сураггүй алга болсон талаар мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Харин саяхан тэрбээр “е-mail”-ээрээ найз нартайгаа холбогдсон байна. Түүний эхнэр Rose америкийн “People” сэтгүүлд хар тамхины эмчилгээ хийлгэх замдаа алга болсон гэж мэдээлж байсан юм. Rose энэ тухай сонсоод "Миний санаа одоо л амарлаа" гэж мэдээлсэн байна. Тэрбээр жүжигчин Stahl -ийг эмчилгээндээ бууж өгсөн байх гэж бодож байжээ. Тэд саяхнаас эхлэн тус тусдаа амьдарч байгаа юм.
Eagle News TV “Entertainment news”