HP компани 25 мянган ажилтнаа хална

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

HP компани 25 мянган ажилтнаа хална

Америкийн компьютер үйлдвэрлэлийн “Hewlett-Packard” компани томоохон цомхтгол хийхээр болсон байна. “HP” компанийн нийт ажиллагсдын 8% буюу 25 мянган хүнийг алжаас нь халахаар болсон аж.

“HP” компанийн шийдвэр албан ёсоор хараахан гараагүй байгаа ч 5-р сарын 23-ны өдөр улирлын санхүүгийн тайлангийн дараа тодорхой болно. Сүүлийн жилүүдэд “HP” компанийн персональ компьютер, таблетын борлуулалт муудсан нь тус компанийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байж болох талтай.

2011 онд “HP” компанийн тэргүүн асан Лео Апотекер персональ компьютерийн хэлтсийг шинэчлэх байр суурьтай байсан ч түүний оронд ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон Мег Уитмен энэ санааг дэмжилгүй орхисон юм. Одоогоор “HP” компани борлуулалтаа нэмэгдүүлж, ашиг орлогоо ихэсгэхийн тулд “Slate” гэдэг бизнес тохиргоотой таблет үйлдвэрлэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж