Apple болон Samsung Electronics-ын хооронд гараад байгаа 20 гаруй хэрэг дээр АНУ-ын дээд шүүх ажиглалт хийж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр хоёр компанийн гүйцэтгэх захирлууд шүүхийн өмнө патентын асуудлаар уулзацгаалаа. Apple-ыг Tim Cook төлөөлсөн бол Samsung-ыг Choi Gee-sung төлөөлжээ. Хоёр талаас удаан хугацаанд өөрсдийнхөө үзэл бодлыг илт хамгаалсан маргаан өрнүүлээд байгаа.
Зарим нэг улсын дээд шүүх өөрийн үзэмжээр шийдвэр гаргаж байгаа бол анхаарлын төвд байгаа АНУ-ын дээд шүүхийн байр суурийг зарим орон хүлээсэн байдалтай байна. Samsung Electronics нь ухаалаг гар утасны зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа ч мөн Apple-ын гол сэлбэг нийлүүлэгч болж ажилладаг билээ.