“Facebook”-ийг үндэслэгч Марк Цукербергийн олон жил үерхсэн найз бүсгүй Присцилла Чан өнгөрсөн бямба гаригт түүний эхнэр болсон билээ. Хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй боловч хуримаа даруухан тэмдэглэсэн юм. Присцилла Чаны хуримын даашинзыг Лос Анжелесын дизайнер Клейр Петитбон урласан гэнэ.
Дизайнерын вэб сайтад бичсэнээр уг даашинз 4.700 ам.долларын үнэтэй аж. Гэвч дизайнер бүсгүй Цахиурын хөндийн тэргүүн хатагтайн даашинзыг урласнаа ч мэдээгүй явсан гэнэ. Диснэйлэндэд охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд гэртээ ирсэн хосууд мэдээгээр Марк Цукерберг хуримаа хийж, сүйт бүсгүй нь өөрийнх нь оёсон даашинзыг өмссөнийг харжээ. Марк Цукербергийн Пало Алто дахь 7.1 сая ам.долларын гэрт нь уригдсан зочид Присцилла Чаны төгсөлт, Маркийн төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон ч хуриман дээр яваад орчихжээ. Есөн жил үерхсэн хос хуримлах гэж буйгаа сайн нууцалж чадсан аж.

Н.Энх