Сури маникюр хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Сури маникюр хийлгэжээ

Холливудын сайхан хос Том Круз, Кэти Холмс нарын охин Сури дөнгөж зургаан настай боловч хурдхан том болохыг хүсдэг гэнэ. Том Крузын хайртай охин бүр гурван настайгаасаа өндөр өсгийтөд дурласан бол одоо уруулаа будаж, маникюрт хумсаа янзлуулдаг болсон гэнэ. Холливудын жүжигчин Том Крузыг хөгширдэггүй хүн гэдэг ч тэрбээр гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй, хэзээ ч тийм юм хийхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Ганц охиноо юугаар ч дутаахгүйг хичээдэг Том, Кэти түүнийг хэтэрхий эрх болчих вий гэж санаа зовдог аж. Том Круз Oblivion  хэмээх шинэ кинонд зураг авахуулж завгүй байгаа бөгөөд Кэти охинтойгоо зураг авалтын талбайд хааяа зочилдог гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж