“Лондон-2012” олимпийн наадмын галт бамбарын аялалд оролцож, бамбар барьж гүйх 8000 хүнийг санал асуулгаар сонгосны дотор Америкийн супер од, “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Will.I.Am багтсан юм. Харин тэрбээр өчигдөр үүргээ биелүүлж Сомерсетийн Таунтон орчмоор галт бамбарыг барьж гүйжээ. Бамбарын аялалд оролцож явахдаа тэр Twitter-ээрээ идэвхтэй “жиргэж”, фенүүддээ тухайн үйл явцыг шуурхай дамжуулсан гэнэ. Гэрэл зураг хүртэл дамжуулж амжсан аж.
Бамбарын аялал 70 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 8000 миль зам туулах юм. Харин Will.I.Am 109 дэх гүйгч нь байжээ.
Бамбарын аялал бямба гаригт эхэлсэн бөгөөд долдугаар сарын 27-нд олимпийн цэнгэлдэхэд ирснээр өндөрлөх юм.