Цахим үнэмлэх олгох хугацаа тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх олгох хугацаа тодорхойгүй байна

УИХ-ын сонгуулиас өмнө буюу ирэх зургадугаар сарын 28-ны өдрөөс өмнө  иргэний үнэмлэхээ солиулах юм уу, үрэгдүүлсэн, шинээр авах иргэдэд цахим үнэмлэх олгохоор болсон. “Өнөөдрөө цахим үнэмлэхийг олгож эхэлнэ” гэх мэдээллийн дагуу УБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас лавлахад “Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн тогтоолоор зарим хүмүүст цахим үнэмлэх олгохоор болсон. Гэхдээ хугацаа товлогдоогүй байгаа. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өнөөдрөөс цахим үнэмлэх тарааж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг анхааруулъя. Хугацааг бид албан ёсоор танилцуулах болно” гэсэн хариулт өглөө.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж