Хэрэглээ багасч ам.долларын ханш буусан гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хэрэглээ багасч ам.долларын ханш буусан гэлээ

Өнөөдөр үдээс өмнө гэхэд 1392 төгрөг байсан ханш 50 мөнгө, нэг төгрөгөөр хасагдсаар 1390 болжээ. Хэрэглээ бага байвал үнэ унана, их байвал өснө гэсэн зах зээлийн хуулиар ам.долларын ханш хөдөлж байгаа гэж нэрээ хэлэхийг хүсээгүй ченж залуу ярив. 12.00 цагт 1390 болсон үнэ үдээс хойш гэхэд 1380 руу орж ч магадгүй гэж дээрх ченж нэмж хэлсэн билээ. Цаашид валютын ханш буурах магадлал өндөр байгаа ажээ. Ам.долларын хэрэглээ буурсан учраас ханшийн энэ өөрчлөлтөд нөлөөлсөн бололтой.
Өнгөрсөн пүрэв гаригт “ноён ногоон”-ы үнэ жаахан өсч 1402 төгрөг болсон. Гэхдээ энэ ханш удаан мөрдөгдсөнгүй. Богинохон хугацаанд ийм ханшаар арилжаа хийж байгаад 1380 төгрөг болсон гэнэ.
Ам.долларын ханш өнгөрсөн жилийн хавао 1600 төгрөгт шахаж, Төв банкны зүгээс шат дараатай арга хэмжээ авснаар 1420 гэсэн үнэ дээр хэсэгтээ тогтсон билээ. Харин энэ хавар валютын ханш эсрэгээр байна. Монголбанкнаас зохион байгуулдаг ам.долларын дуудлага худалдаагаар арилжаа хийгдэхээ больж, хар зах дээр 1380-1390 гэсэн ханш ерөнхийдөө тогтох  төлөвтэй байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж