Хабаровскоос гурван хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Хабаровскоос гурван хүрэл медаль хүртэв

ОХУ-ын Хабаровск хотод энэ сарын 15-20-нд ЗХУ-ын баатар Константин Коротковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн боллоо. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат нар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг нарын удирдлага дор хүч үзсэн юм. 52 кг-ын жинд П.Сэрдамба, 56 кг-д Н.Төгсцогт, 69 кг-д Б.Түвшинбат хүрэл медаль хүртэв. Харин 64 кг-д тулалдсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Германы тамирчинд ялагджээ.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж