Дуучин Ану Өмнөд хөршид суралцахаар ирэх 9-р сард явах гэж байна. Бизнесийн чиглэлээр мастер хамгаалахаар хүний нутгийг зорьж байгаа дуучин бүсгүй нэг хэсэгтээ нам гүмхэн амьдрахыг илүүд үзсэн нь энэ гэнэ. Тэрээр “Нано фейшн” дэлгүүрээ нээж, “Хөөрхөн дэлхий” төвөө “Амгалан дэлхий” төв болгон үйл ажиллагааг нь өргөтгөж байгаа гээд бизнесийн салбарт хүч үзэх болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тиймээс хуульч Ану энэ удаад бизнесийн чиглэлээр номын дуу сонсохоор шийдсэн ажээ.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN